ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба http://shilendans.gov.mn/ сайтаар иргэдэд ил тод мэдээлэл өгч байна

2016 оны 4 сарын 29

ХУД-ийн Худалдан авах ажиллагааны алба нь “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд http://shilendans.gov.mn/ сайтыг ашиглан:

1. Төсөв гүйцэтгэл

2. Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт

3. Бусад гэсэн үндсэн 3 дэд цэсийн хүрээнд батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэл, орон тоонд орсон өөрчлөлт, төлбөр хураамжид орсон өөрчлөлт, санхүүгийн тайлан, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээших орлого зарлага, хандив тусламж, өр авлага үүсгэсэн тухай шийдвэр, батлагдсан төсөвт орсон өөрчлөлт, төсвийн төсөл, ашиг сонирхлын мэдүүлэг, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, тайлан, 5 сая төгрөгөөс дээших худалдан авсан бараа ажил үйлчилгээний мэдээлэл, худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт  гэх мэт мэдээллийг тухай бүр, сар бүр, улирал бүр, хагас жилээр, бүтэн жилээр гэсэн тогтоосон хугацаанд 19 төрлийн маягтаар ил тодоор мэдээлэн ажиллаж байгаа юм. 4 дүгээр сарын байдлаар албаны шилэн дансанд нийт 42 удаагийн мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлсэн байна.

-Төсөв гүйцэтгэлийн хүрээнд 8 төрлийн 13 мэдээ тайланг

-Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын хүрээнд 5 төрлийн 11 мэдээ тайланг

-Бусад мэдээлэлд 6 төрлийн 18 мэдээ тайланг тус тус мэдээлсэн байна.

Нийслэлийн аудитын газраас явуулсан шилэн дансны хэрэгжилтийг хангах шалгалтад амжилттай сайн үнэлэгдэн ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32454
0 эможи
keyboard_arrow_up