Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Шинэ ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа

2016 оны 4 сарын 29

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  “Шинэ ажилтны сургалт”-ыг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээлээ. Шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад Засаг даргын Тамгын газрын  Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат дүүргийн талаар товч танилцуулга хийв. Мөн дүүргээс тухайн онд дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилт, Засаг даргын Тамгын газрын  “Дотоод журам”, байгууллагын дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, албан хэрэг хөтлөлт зэрэг  сэдвээр сургалт үргэлжиллээ. Сургалтын төгсгөлд шинээр томилогдсон ажилтан, албан хаагчдад гарын авлага, ажлын үнэмлэх гардуулсан юм.

                  

IMG_6822

IMG_6819

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32445
0 эможи
keyboard_arrow_up