АПУ ТРЕЙДИНГ компани Монгол Улсын 2015 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2016 оны 4 сарын 29

МҮХАҮТанхим Монгол Улсын Засгийн Газартай хамтран Монгол улсын эдийн засаг, нийгэм,  бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилдөг “ТОП-100” ёслолын арга хэмжээ 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Оны ТОП аж ахуйн нэгж гэх энэхүү нэр хүндтэй шагналыг АПУ Трейдинг ХХК хоёр дахь жилдээ гардан авлаа.

АПУ ТРЕЙДИНГ компани нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй ШУНХЛАЙ ГРУПП компанийн Шингэн хүнсний бизнес группийн бүрэлдэхүүн компани юм.

АПУ Трейдинг компани Монгол улсыг хамарсан борлуулалтын цогц сүлжээ болох Улаанбаатар хот болон 21 аймаг, 361 сумдад байрлах 8000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан бүтээгдэхүүнээ түгээн борлуулдаг.

Тус компани нь дэлхийн стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнийг орчин үеийн менежмент, түгээлтийн шалгарсан тогтолцоогоор дамжуулан харилцагч, хэрэглэгч нартаа түргэн шуурхай найдвартай хүргэж байгаа төдийгүй компанийн нийгмийн хариуцлагыг сайтар ухамсарлаж нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмрээ оруулан улс орныхоо хөгжлийн төлөө зогсолтгүй ажиллаж байна.

АПУ ТРЕЙДИНГ компани 2015 онд:

  • Улсын төсөвт 3,8 тэрбум төгрөгний татвар төвлөрүүлсэн 
  • Олон улсын Чанарын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэгч байгууллага болсон
  • Оны Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан
  • Ажлын байр 20% нэмэгдүүлсэн 

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг энэхүү өргөмжлөл нь АПУ ТРЕЙДИНГ компанийн улсын төсөвт оруулсан хувь нэмэр болон нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан амжилтыг үнэлсэн явдал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32424
0 эможи
keyboard_arrow_up