Импортын үрийн буудай нийлүүлэгдэж эхэллээ

2016 оны 4 сарын 29

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна.

ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна.

Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм.

“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургацыг өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужын ХААЭШХ-гийн судалгаагаар тогтоогдсон. Мөн Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр үрийн буудайн бүхий л үзүүлэлтийг сайтар хангасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32422
0 эможи
keyboard_arrow_up