Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ӨНӨӨДРӨӨС эхлэн зогсооно

2016 оны 4 сарын 30

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.

Хуулийн дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн  иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсооно.

Иймээс 30-аас өмнө  шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай. Мөн бичиг баримтын зөрчлөө арилгахыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны зургаадугаар сарын 29-ний Лхагва гараг байгаа. Тэгэхээр хуулийн дагуу  2016 оны зургаадугаар сарын 30-ны Пүрэв гарагаас эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн хэвийн горимдоо орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32420
0 эможи
keyboard_arrow_up