“Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болголоо

2016 оны 4 сарын 29

Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн  20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Анхан шатны мэдээллээр тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32412
0 эможи
keyboard_arrow_up