ЧД-ийн Цэргийн штабаас ахлах ангийн сурагчдад батлах хамгаалах тухай хууль, тогтоомжийг таниулан сурталчиллаа

2016 оны 4 сарын 28

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад  Батлан хамгаалах тухай хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний талаар сурталчилгаа, таниулга хийж, илтгэгч Б.Гэрэл цэрэг эх оронч хүмүүжил, үзлийн талаар лекц уншиж байна.

2016 оны 1 дүгээр ээлжийн цэрэг халах, татах арга хэмжээний хүрээнд хийгдэж буй сурталчилгаа, таниулгын ажил 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ерөнхий боловсролын 39, 50, 57 дугаар сургууль дээр үргэлжилж Цэргийн штабын  дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Л.Мөнхбат нар оролцлоо.  Яриа  таниулгад оролцсон ахлах ангийн сурагчдад   “Цэргийн анхан шатны бэлтгэл” хичээлд зориулсан гарын авлага,  цэрэг-спортын “Дөл” тэмцээний бичлэг бүхий “DVD”  гардуулав.

Энэхүү арга хэмжээг анги хамт олны идэвхи чармайлтыг нэмэгдүүлсэн, хүүхэд нэг бүрийн оролцоог дэмжсэн, цэрэг эх оронч үзлийг  төлөвшүүлсэн ач холбогдолтой боллоо гэж ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд дүгнэж байлаа.

Уламжлалт цэрэг-спортын “Дөл” тэмцээнд тэргүүн байрыг ерөнхий боловсролын Б.Гантулга захиралтай 39 дугаар сургуулийн 12б анги,  дэд байрыг Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн 11в анги,  3 дугаар байрыг  Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн 12в ангийн хамт олон эзэлсэн.

DSC_0085

DSC_0137

DSC_0133

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32384
0 эможи
keyboard_arrow_up