Богд хааны ордон музей орчмыг цэцэрлэгжүүлнэ

2016 оны 4 сарын 27

Монгол улсын сүүлчийн хааны амьдарч байсан түүхэн өргөө Богд хааны ордон музейн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг Хан-Уул дүүргийн үлгэр жишээ, эко бичил цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой залуус мод тарих сайн үйлсийн аянг өрнүүлэхээр болжээ. "Органик Монгол" хөдөлгөөнөөс санаачлан хоёр дахь жилдээ өрнүүлэх гэж буй тус аянд өнгөрсөн жил 240 гаруй хүн нэгдэж, 1000 мод тарьжээ. Залуус Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулахыхг хүсч буй хувь хүн албан байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж буй бөгөөд зөвхөн нэг өдөр мод тариад өнгөрөх бус арчлан тордох, ойр орчмынх нь хөрсийг нөхөн сэргээхээр төлөвлөөд буй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32318
0 эможи
keyboard_arrow_up