Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна

2016 оны 4 сарын 27

Оросын Холбооны Улсын Санкт Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод энэ сарын 24-29-ний өдрүүдэд болж байна.

 

Соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч А.Н. Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солицлоо.

Мөн Санкт-Петербуг хотын соёлын өдрүүдийн хүрээнд түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв-Азийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном - Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болно. Түүнчлэн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт Петербургийн Опера хөгжмийн театрын тоглолт болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32308
0 эможи
keyboard_arrow_up