Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 1.0 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулжээ

2016 оны 4 сарын 26

Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж, 810.0 мянган даатгуулагчийг албан журмын даатгалд, 190.0 мянган даатгуулагчийг сайн дурын даатгалд, нийт 1.0 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан байна. Мөн 362.8 мянган тэтгэвэр авагч, 215.7 мянган тэтгэмж авагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох ажлыг нийслэл, орон нутагт шуурхай зохион байгуулж ажиллалаа. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авагчдын тоо 2015 онд давхардсан тоогоор 4.6 саяд хүрч, нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчийн тоо 5.2 саяд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь 2012 оны дүнтэй харьцуулахад үйлчлүүлэгчийн тоо 600.0 мянган хүнээр өсч, ажлын ачаалал эрс нэмэгдсэн ч нийгмийн даатгалын байгууллага орон тоо, хүний нөөцөө нэмэлгүйгээр амжилттай зохион байгуулсан байна.

  Нийгмийн даатгалын сангийн орлого өсч байгаатай уялдан 2012 онд 798.8 тэрбум төгрөг байсан бол 2015 оны эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч даруй 48 хувиар өсчээ. Мөн 2012 онд 30.5 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн бол энэ тоо жил дараалан өсч, 2015 оны байдлаар 41.6 мянгад хүрч, 11.1 мянгаар өссөн байна.

  2012-2016 онууд хэдийгээр эдийн засгийн хямралтай, ажил олгогчдын хувьд хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг 2012 онд 110.9, 2013 онд 104.8, 2014 онд 91.3, 2015 онд 97.1, 2016 оны эхний 2 сарын байдлаар 108.0 хувиар биелүүлж, даатгуулагчийн ирээдүйн нийгмийн баталгааг хангаж, тэтгэвэр авагчийн тэтгэврийн зардлыг цаг тухайд нь санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн байна.

  2016 оныг нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гаргасан ололт амжилтаа баталгаажуулах, хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, байгууллагын стратегийн бусад зорилтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлд анхааран ажиллахыг уриалсан юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32267
0 эможи
keyboard_arrow_up