Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2016 оны 4 сарын 26

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 74 жил, нийгмийн даатгалын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 21 жилийн ойн хүрээнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

  Зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал болон 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

  Зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, 2016 оны зорилт төлөвлөгөөгөө хэлэлцсэний дээр нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтүүд, байгууллагын соёл, удирдлага, ёс зүй, менежментийн чиглэлээр илтгэл сонсгов.

  Өнгөрсөн 2015 он нийгмийн даатгалын салбарт хууль эрх зүйн эрс шинэчлэлт хийсэн жил байсан юм. Нийгмийн даатгалын тогтолцоо тэр дундаа тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийсний дүнд олон эерэг, бодит үр дүн гарсан байна. Тодруулбал, 
-“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого /2015-2030/”
- “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай” хууль
- “Хамтын тэтгэврийн тухай” хууль
-“Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль /шинэчилсэн найруулга/
-“Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,
-“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 
-“Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 
-“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” зэрэг иргэдийн амьдралд бодит тусгалаа олсон хуулийн өөрчлөлтүүд хийгдсэн юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32264
0 эможи
keyboard_arrow_up