Хан-Уул дүүргийнхэн ижил гудамжаар ЖИГДЭРНЭ

2016 оны 4 сарын 26

Хотын гэр хороолол дундаас Хан-Уул дүүргийнхэн хашааныхаа гадна тал, хаалганы өнгийг жигдрүүлснээрээ ялгардаг. Ялангуяа "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хотын төврүү чиглэсэн замын дагуух гэр хорооллын айлуудын хашаа ижил улаан хүрэн өнгөтэй, ногоон хаалгатай. Уг ажлыг дүүрэг, хорооныхонтойгоо хамтран гүйцэтгэсэн байна. Тус дүүргийнхэн гудамжуудаа жигдлэх ажлаа үргэлжлүүлж, энэ онд зургаадугаар хороо, Нүхтийн 10 гудамж, 305 хашааны өнгө үзэмжийг сайжруулахаар болжээ. Дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бөгөөд иргэдийн бүлгүүдийг оролцохыг уриалж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32250
0 эможи
keyboard_arrow_up