Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Советский дүүргийн 1 дүгээр сургуультай хамтран ажиллана

Чингэлтэй дүүрэг, Оросын холбооны улсын Буриад улсын Улаан-Үүд хотын Советский дүүргийн хамтын ажиллагаа боловсролын салбарын үйл ажиллагаагаар өргөжин тэлж байна. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Улаан-Үүд хотын Советский дүүргийн 1 дүгээр сургууль хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сругуулийн захирал Б.Гантулга, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.Байгаль нар 2015 оны 04 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, Советский дүүргийн 1 дүгээр сургуулиуд нь хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйг дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээндээ тусгажээ.









