Чингэлтэй дүүрэгт худалдсан гэх 1072 ХУВЬЦААТАЙ ХОЛБОГДУУЛАН мэргэжлийн байгуулагуудаас албан ёсны мэдээлэл өглөө

2016 оны 4 сарын 26

 Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр  хэлтэс хамтран 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэс Таван Толгой”-компанийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээлэл өглөө.  

 

Урт цагаан буюу Жуулчдын гудамжинд сүүлийн өдрүүдэд 1072 ширхэг хувьцаагаа зарахыг хүссэн иргэд цугларч, мэргэжлийн байгууллагуудаас 1072 ширхэг хувьцааг арилжаалах  боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч иргэд тарахгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлэх зорилгоор ажиллаж байна.  Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн  нэгдүгээр хэлтсийн  Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Д.Дугарсүрэн “Энэ асуудлыг шалгасан. Манай шалгалтаар албан ёсоор тогтоогдсон зүйл байхгүй. Иргэд цуу ярианд итгэж, олноороо цугласан нь тогтоогдсон. Машинтай хүмүүс ирж хувьцаа худалдан авсан гэсэн яриа бол худал, төөрөгдөл.  Бид ам дамжсан яриа, худал цуурхалыг дагаж бөөгнөрөөд байгаа иргэдийг энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан” гэв.

  Хурал зохион байгуулагчид “2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээсэн. Иргэд дансаа нээлгэх гэж яарах ямар ч шаардлага байхгүй.  Үнэт цаас эзэмших дансыг нээлгэснээр Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх баталгаажих, зарагдах, захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа гэдэг төөрөгдсөн мэдээлэл олон нийтэд тарж байна.  “Эрдэнэс-Тавантолгой”  компанийн хувьцаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй юм.  Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны хоёр дахь зах зээлийн хувьцааны арилжааг нээх хүртэл саналын эрхгүй, захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлсэн.  Мөн хувьцааны арилжаа эхлээгүй байх явцад олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь үнэт цаасны захад итгэх итгэлийг бууруулах, төр засгийн шийдвэрийг буруугаар ойлгуулах асуудалтай байна” гэдгийг онцоллоо.

HELTES-04

chenj-2

001-r heltes

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32218
0 эможи
keyboard_arrow_up