Шагайн харвааг багаар тоглодог

2016 оны 4 сарын 25

Шагайн харвааг багаар тоглодог. Баг тус бүр 2 хүн гарч 32 хасаа өрж, 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд тус бүр 4 сум тавьж, 3 өрөг харваж, нэг нь нөгөөгөөсөө 4-5 хасаа татаж чадсан тохиолдолд хожилд тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлдэг байна .

Шагайн харвааны ач холбогдол

1.         Нүдний хараа болон хуруу гарын мэдрэмж сайжруулна.

2.         Аливаад анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурна.

3.         Юмны зайг зөв баримжаалж сурна.

4.         Хамтач нөхөрсөг харилцаа бий болно.

5.         Хөдөлгөөний дутагдалаас сэргийлнэ.

Шагайн харваатай холбоотой үг хэллэг:

1.         Дуг буюу зурхай мөргөх. Урьд оносон газарт дараагийн сум тусахыг хэлнэ.

2.         Сум тавих. Сум харвахыг хэлнэ.

3.         Сумаа угаах . байгаа онохгүй алдахыг хэлнэ.

4.         Уухай. Шагайн уухай нь халх,дөрвөд, урианхай гэх зэрэг ядгаатай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32173
0 эможи
keyboard_arrow_up