Чингэлтэй дүүрэг хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвшөөрөл олголоо

2016 оны 4 сарын 25

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/272 дугаар захирамжаар Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж  иргэдийн хүсэлтийн дагуу үйлчилгээ эрхлэх ажлын байртай нь танилцаж, засаж сайжруулах, анхаарч ажиллах зөвлөмжийг өгч 5 байранд гэрчилгээ олгуулахаар дүгнэлт гаргалаа. Үүний дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 21-ний өдрийн А/323 дугаар захирамжаар

  1. 5 дугаар хороо, 2а байрны 17 тоотод Д.Оюун-Эрдэнэ ахлагчтай, Г.Гэрэлмаа, Э.Үүрийнтуяа нар
  2. 11 дүгээр хорооны Нуурын 14 дүгээр гудамж, 284 тоотод Д.Мөнхжаргал ахлагчтай, Д.Мөнхцэцэг, Б.Отгондаваа нар,
  3. 11 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж, 86 тоот М.Лхамжав ахлагчтай, Э.Содбаяр, Т.Саранцэцэг нар,
  4. 16 дугаар хороо, Согоотын 7 дугаар гудамж 102 тоот Б.Бямбаа ахлагчтай, Д.Мандуухай, Б.Пүрэвсүрэн нар,
  5. 18 дугаар хороо, Яргайтын 4 дүгээр гудамж, 28 тоотод С.Байгалмаа ахлагчтай, Л.Золзаяа, Ц.Сонинцэцэг нарын 15 иргэнд 5 байршилд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэр гарлаа.

harah-2

harah-3

harah-5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32157
0 эможи
keyboard_arrow_up