НӨАТ: 8,551 азтан тодорлоо

2016 оны 4 сарын 25

НӨАТ-н сугалааны ес дэх тохирол 2016.04.24-ны өдөр 19:30 цагаас болж, 8,551 азтан тодорлоо. Тодруулбал, 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус байсан юм.  Мөн 7,695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожсон юм. Гэхдээ супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн энэ удаад тодорсонгүй.

Азын дугаар: 6780 8111

Супер шагналын дугаар: 5815 2005

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.

20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32141
0 эможи
keyboard_arrow_up