Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2016 оны 4 сарын 25

2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны  09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  нутгийн  баруун хагаст баруун  хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм, говийн  бүсийн баруун хэсгээр 17-22 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. .Бага зэргийн хур тунадас орно.  Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32134
0 эможи
keyboard_arrow_up