Чингэлтэй дүүргийн хэмжээний аялал жуулчлал, дэн буудал, зочид буудлын үйлчилгээний мэргэжүүлэх сургалтыг зохион байгууллаа

2016 оны 4 сарын 22

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудал, дэн буудал, амралтын газрын удирдлага, менежер, үйлчилгээний ажилтнуудад зориулан  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 4 дүгээр  сарын 21-ний өдөр “Үйлчилгээний ажилтанд тавигдах олон улсын шаардлага ба хэтийн хандлага” сэдэвт сургалт  зохион байгууллаа.

Сургалтыг ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон  удирдан явууллаа.  Сургалтад  аялал жуулчлалын салбарын 25 байгууллагын 29 албан хаагчидыг хамрагдсан байна.  Мөн 4 дүгээр  сарын 22-ны өдөр Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн багш нар дээрх байгууллагуудын зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтан, зоогийн газрын ажилтан зэрэг 48 ажилтанд  үйлчилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн хандлага зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

surg-3

surg-4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32087
0 эможи
keyboard_arrow_up