Чингэлтэй дүүрэг “УЛААНБААТАР МАРАФОН”-д оролцогчдынхоо тоог нэмэгдүүлнэ
2016 оны 4 сарын 22

“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон”-2016 олон улсын гүйлтийн цомыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, спортын хамтлагийн гишүүд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооноос хүлээн авчээ. Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 31, 43 дугаар цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийнтөв, ЭМТ, Хүүхдүүдийн зөвлөл, Залуучуудын зөвлөл, Ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүдийн зөвлөлүүдэд танилцууллаа. 9 дүгээр хорооноос “Улаанбаатар Марафон-2015” гүйлтэд 85 иргэн оролцуулжээ. Энэ онд гүйлтэд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









32084
0 эможи