Ц.ЭРДЭНЭЧУЛУУН: Дэлхийн аварга болох мөрөөдөо минь 56 жилийн дараа биелэлээ оллоо

2016 оны 4 сарын 22

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Япон улсын Токио хотод  болсон хүндийг өргөлтийн ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртэж  Дэлхийн аварга болсон ахмад тамирчин Ц.Эрдэнэчулууныг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 40 гаруй жил амьдарч буй ахмад тамирчныхаа санал бодлыг нь сонсч, спортын  улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв. Энэ үеэр  хүндийг өргөлтийн ахмад мастеруудын Дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Хүндийг өргөлтийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн орны тамирчид оролцов?

-Японы Токио хотноо 2016 оны 4 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд үргэлжилсэн хүндийг өргөлтийн ахмад мастеруудын тэмцээнд 26 орны 270 гаруй ахмад тамирчин оролцлоо. Энэ тэмцээн жил бүр болдог уламжлалтай.

-Та хэдэн кг-д өрсөлдөж Дэлхийн аварга болсон бэ?

-Би -100 кг-ийн жинд  өрсөлдсөн 18 орны тамирчдаас түрүүлж алтан медаль хүртлээ. Их баярлаж байна.  Миний гадаад улс оронд оролцсон анхны тэмцээн. Санаж явбал бүтдэг гэдэг үнэн үг юм. Ахынх нь Дэлхийн аварга болох мөрөөдөл 56 жилийн дараа биелэлээ оллоо шүү дээ.

-Тэгэхээр залуу насандаа хүндийн өргөлтөөр хичээллэдэг байжээ?

- Тийм. 1960-1970 он бол миний амжилтын ид, оргил үе байсан юм. Улсын Залуучуудын аварга болж, олон тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, тогтмол  амжилт үзүүлсэн цаг мөч. Гэхдээ гадаадын ганц ч тэмцээнд оролцоогүй  байдаг. 1973 онд хөлийнхөө шагайд гэмтэл аваад спортоосоо хөндийрсөн.

-Хэзээнээс  дахин хичээллэж эхлэв?

-Одоогоос 3 жилийн өмнө юм даа. Хүндийг өргөлтийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод аваргын алтан  медаль хүртлээ. Жигтэйхэн их баярлаж, урамшсан. Түүнээс хойш байнга бэлтгэл сургуулилт хийдэг болсон.

-Цаашдын зорилго мэдээж байгаа ?

-Ирэх 2017 онд Ахмадуудын анхны олимпийн наадам болно. Тэр олимпод оролцох юмсан гэж одооноос хичээж, бодож байгаа.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_6666

IMG_6652

IMG_6688

IMG_6679

IMG_6681

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32082
0 эможи
keyboard_arrow_up