ХУД-ийн 1 дүгээр хороо “Мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

2016 оны 4 сарын 22

 “Нийслэлийн шилдэг” хороогоор шалгарсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны үйл ажиллагааг орон сууцны хороодод сурталчлах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт сургалтыг 2016.04.22 ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү туршлага солилцох уулзалт сургалтанд НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, ХУД-ийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн 52 хороодын Засаг дарга нар оролцлоо.

Уулзалтын үеэр хорооны тохижилт бүтээн байгуулалт, шинээр санаачлан зохион байгуулсан ажил, “Хөршийн холбоо”, “Орон нутгийн хөгжлийн сан”, Хяналтын сайн дурын бүлэг Хороо СӨХ-ын хамтын ажиллагаа, Мэдээллийн хүртээмжийг сайжруулах /мэдээлэл түгээх/ сургалт танилцуулгыг 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Болд, Хорооны Иргэний танхим, архивын үйл ажиллагаа, “Чанартай амьдрал” клубын танилцуулгыг дотоод ажил хариуцсан зохион байгуулагч Д.Алтансувд, Б.Цэнгэл нар танилцуулсан юм.

Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч,  шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг  НЗДТГ-аас нийслэлийн 152 хорооны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.  

Энэхүү болзолт уралдаанд ХУД-ийн 1-р хороо нь 2014 онд 3-р байр, 2015 онд 1-р байранд орж шилдгийн шилдэг хороогоор шалгарсан. 

ХУД-ийн 1 дүгээр хороо нь  дүүргийнхээ 157 га газар нутагт орших 2299 өрх 9498 хүн ам бүхий  45 байрыг хамруулсан орон сууцны хороо юм.  

2013 оноос Буянтогтохын Болд Засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32076
0 эможи
keyboard_arrow_up