Ebarimt сугалааны тохирлыг ОНЛАЙНААР үзэх боломжтой
2016 оны 4 сарын 22

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг албан байгууллагууд хэвлэдэг болсон.
НӨАТУС-ын Ebarimt сугалааны ес дэх удаагийн тохирол дөрөвдүгээр сарын 24-ний Ням гарагт 19:30 цагт зохион байгуулагдах бөгөөд МҮОНТВ-ээр шууд дамжуулна.
Энэ удаагийн тохирлоос эхлэн төслийн нэгжийн https://www.facebook.com/ebarimt/ пэйж хуудас болон http://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудсаар LIVESTEAM хийх учир та бүхэн онлайнаар сугалааныхаа тохирлыг хүлээн авч үзэх боломжтой болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









32073
0 эможи