С.Отгонсүрэн: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд иргэдийн оролцоотой долоон бүлэг ажиллаж байна

2016 оны 4 сарын 22

Чингэлтэй дүүргийн 4 дугаар хорооны Засаг дарга С.Отгонсүрэнтэй тус хорооны цаг үеийн асуудал, иргэдийн бүлгээр хийгдэж буй  бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

 

Сайн байна уу? Танай хороо Нийслэлийн төв хэсэгт байршилтай, гэр хороололгүй хороо гэдгээрээ давуу тал ихтэй байх. Энэ талаараа ярьвал?

Сайн байна уу. Тийм манай хороо хотын төв хэсэгт байршилтай гэдгээрээ хэд хэдэн давуу талтай гэж хэлж болно.

Нэгдүгээрт, Нийслэл хотын түүхт газрууд болох дөрвөн гудамжтай хил залгаа оршдог. Тухайлбал, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруугийн гудамж, Худалдааны гудамжтай хил залгадаг. Хороо нь 30.6 га газар нутагтай. Хоёрдугаарт,  Нийслэл хотынхоо төвд  байршилтай тул хүн амын төвлөрөл , хөдөлгөөн ихтэй. Улаанбаатар хотын төрийн захиргааны ихэнх төв байгууллагууд  манай хороонд  байдаг.  Хороо нь нийт 5387 хүн амтай, 1460 өрхтэй , 18 нас хүртэлх 1459 хүүхэд, 587 ахмадуудтай.

Хорооны төрийн үйлчилгээг  иргэний бүртгэлийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, цагдаагийн хоёр ажилтан, хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн, иргэний танхимын ажилтан зэрэг төрийн захиргааны 9 албан хаагч болон 6 хэсгийн ахлагчтай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна. Нэг хэсгийн ахлагч 200-260 хүн буюу 4-5 байр хариуцан ажилладаг.

Энэ онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

Хорооны зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дэмжин  нэмэгдүүлэх, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх тал дээр Нийслэл, дүүргийн ИТХ-ын бодлого, шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилттой уялдуулан ажиллаж байна.

Манай хороонд  ерөнхий боловсролын тавдугаар сургууль, 4,9,37,18 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилээс 18 дугаар цэцэрлэг дахин төлөвлөлтөнд орж, өргөтгөлийн ажил хийгдэхээр болж байна.

 2013-2016 оны мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ОНХСангийн хөрөнгөөр болон дүүргийн урсгал зардлаар манай хороон дээр хийгдсэн бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж дууссан нь иргэдийн талархалыг хүлээж байна. Мөрийн хөтөлбөрийн сүүлчийн жил  2016 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 87 сая төгрөгөөр гэрэлтүүлэг, цахилгааны монтаж шинэчлэх ажил, 39 дүгээр байрны дээврийн болон бусад засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөн 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын талаар иргэдээс санал авч байна.

 Өнгөрсөн хугацаанд Хорооны нутаг  дэвсгэрийн  8  гудамж,  3  талбайд 326 ширхэг гэрэл тавьсан бөгөөд динат гэрэл, лед гэрэл, 2 толгойтой динат гэрлүүдийг  суурьлуулсан. Одоо хорооны  хэмжээнд гэрэлтүүлэггүй харанхуй  гудамж, талбай байхгүй.

Иргэдийн нийтийн хурлаас иргэдийг сонсох, иргэдийн оролцоог дэмжих чиглэлд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Иргэдийн оролцоогоор ямар ажлуудыг хийж бүтээсэн вэ?

Жил бүрийн 4 сард иргэдийнхээ санал авч, гарсан саналыг ИНХ-аараа хэлэлцэн хамгийн түрүүнд ямар ажлыг хийх ёстойг иргэдээс ирүүлсэн санал дээр үндэслэн   хийгдэх ажлаа хэлэлцэн баталж  иргэдийн оролцоог дэмжин ажиллаж байна.

 Мөн дүүргийн зүгээс тодорхой бодлого барин ажиллаж байна. Үүний нэг нь Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн “Эрдэнэсийн арал” бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажил юм. Ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбайтай бичил цэцэрлэгийг тохижуулсанаар  залуу ээжүүд хүүхдээ цэвэр орчинд агаарт гаргах, хөгшид амрах, хөдөлгөөнт дасгал хийх, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж нээгдсэн юм.

Нийслэлд тэр дундаа манай хороонд агаарын бохирдол ихтэй байдаг. Энэ асуудлын хүрээнд Дүүргийн засаг дарга, ЗДТГ, Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дэмжлэгтэйгээр ногоон байгууламжийг ихээр  байгуулахаар санаачлан ажиллаж байгаа. Ногоон байгууламж, тохижилтын ажил, мод тарьсанаар агаарын бохирдлыг зохих хэмжээгээр бууруулах  ач холбогдолтой.

Танай хороонд хэдэн иргэдийн бүлэг ажиллаж байна вэ?

Манай хороонд иргэдийн 7 бүлэг байгуулагдсан бөгөөд  2014 онд” Бүтээгчид” иргэдийн бүлэг нь нийтийн эзэмшилийн явган хүний замыг зассан. Энэ нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил болсон.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах чиглэлээр “Ногоон арал” бүлэг, бүтээн байгуулалтын чиглэлээр “Бүтээгч иргэд”-ийн бүлэг, хог хаягдал цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор “Эко” бүлэг, эрүүл мэндийн чиглэлээр  “Энэрэнгүй үйлс” бүлэг, Хийн дасгалын болон амгалан тайван орчныг бүрдүүлэх  гэх мэт бүлгүүд ажиллаж байгаа.

Иргэдийн бүлгээр ажил хийлгэхээр олон давуу талтай байдаг. Хорооны иргэд өөрсдөө хийж байгаа болохоор хариуцах хүнтэй, арчлалт, хамгаалалтанд өөрсөдөө хяналт тавин ажилладаг.

Тухайлбал, “Бүтээгч иргэд”-ийн бүлэг 11-р байрны орчим явган хүний замын тавьсан. “Ногоон арал”  иргэдийн  бүлэг  нь  өөрсдийн  санаачлагаар  4 удаагийн мод  тарьсан. Үүнээс гадна зүлэг  суулгах  цэцгийн  мандал, ногоон байгууламж талбайн тохижилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийж байна. “Эко иргэд”-ийн бүлэг маань хог хаягдлын талаар аж ахуй нэгж, иргэдийг хамруулж сургалт явуулж, цэвэрлэгээ хийж хамтран ажиллаж байна.

“Энэрэнгүй үйлс”-ийн бүлэг хорооны Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн сургалт, зохион байгуулах,  иргэдийг үзлэгт хамрагдах талаар мэдээлэл хүргэх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. “Хийн дасгалын бүлэг” хөдөлгөөний дутагдалтай иргэдийг биеийн тамирын  сургалтыг өдөр болгон  хичээллүүлж байна.

Манай хамт олон төрийн үйлчилгээг ил тод , нээлттэй  иргэн бүрт хүрж ажиллахыг эрмэлзэж ажилласанаар 2015 онд Нийслэлийн 152 хорооны дунд зарласан болзолт уралдаан , ЭАБИ – үзүүлэлтийг хангаж ажилласанаар Нийслэлийн хэмжээнд 25 дугаар байр, Дүүргийн хэмжээнд 3 дугаарт орж ажилласан хамт олон юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32057
0 эможи
keyboard_arrow_up