Чингэлтэй дүүргийн ХҮХ-ээс хууль сурталчилах сургалт зохион байгууллаа

2016 оны 4 сарын 22

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс 15,16 дугаар хороонд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгж, иргэний дунд Татварын хэлтэс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Бизнесийн дээд сургуультай хамтран хууль сурталчлах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар  жижиг дунд дэлгүүрүүдийн хөгжүүлэх бодлого, олон улсын туршлага, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон НӨТ-н урамшууллын систем,Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдэээлэл хийлээ.  Мөн 2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажлууд, хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгж, иргэний оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө өгөв.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32054
0 эможи
keyboard_arrow_up