ЧД-ийн Хүүхдийн номын өргөөнөөс “БИ МОНГОЛ ХҮН” цуврал лекц энэ 7 хоногт эхэллээ

2016 оны 4 сарын 22

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс хүүхэд, багачуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хүүхдүүдэд номоор үйлчлээд зогсохгүй тэдний соёл, урлагийн мэдлэгийг дээшлүүлэх, өв уламжлал, зан заншлаа хадгалан   хамгаалахад нь туслах зорилгоор “Би Монгол хүн” цуврал уулзалт, чөлөөт ярилцлагыг 7 хоног бүрийн Мягмар гарагт зохион байгуулж эхэллээ.

“Би Монгол хүн” анхны уулзалт, чөлөөт ярилцлагыг СТА, жүжигчин С.Балданпүрэв хөтлөн явуулж, 50 дугаар сургуулийн сурагчид, Хүүхдийн номын өргөөгөөр байнга үйлчлүүлэгч 65 хүүхэд оролцлоо. Тус уулзалтаар монгол гэрийн бүтэц, үүсэл хөгжил, онцлогийн тухай танилцуулж, чөлөөтэй ярилцлага өрнүүллээ.     Хүүхдийн номын өргөөнд болж буй арга хэмжээний талаарх мэдээллийг https://www.facebook.com/ChingelteinChildrenLibrary/ facebook page-с аваарай.

nom-2

nom-3

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32052
0 эможи
keyboard_arrow_up