Чингэлтэй дүүрэгт "Эцэг эхийн 7 хоног " амжилттай өнөдрлөлөө

2016 оны 4 сарын 22

Боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, дүүргийн багш нарын сайн арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын “САЙН ХИЧЭЭЛ-ҮЙЛ АЖИЛЛАГАА” зөвлөгөөнийг 2015 оны 04 дүгээр сарын 06-аас 08-ны өдрүүдэд дүүргийн түвшинд зохион байгуулсан билээ. Чингэлтэй дүүргийн зөвлөгөөнөөр зохион байгуулагдсан 30 сайн хичээл үйл ажиллагааг дүүргийн нийт багш нарт түгээх, боловсролын чанарын шинэчлэлийн ололт амжилтыг эцэг эх, олон нийтэд сурталчлах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 11-ээс 16-ны өрүүдийг Нэгжийн 7 хоног буюу эцэг эхийн 7 хоног болгон зарлаж, энэ хүрээнд 3192 эцэг эхийг сургуулийн сургалт, хөгжил, төлөвшлийн үйл ажиллагаанд татан оролцууллаа.

Зөвлөгөөний үеэр:

  • Багш, сурагч нэг бүрт гарч буй өөрчлөлт уулзалт, ярилцлага
  • Багш, удирдлагууд хичээл-үйл ажиллагааг эцэг эхчүүдэд чиглүүлэн зохион байгуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн
  • Анги, бүлэг, хүүхэд нэг бүрийн авьяаслаг тоглолтууд
  • Анги, бүлэг, хүүхэд багачуудын энэ хичээлийн жилд хийж сурсан, мэдсэн мэдлэг, чадвараа ашиглан бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдлаа.

“Сайн хичээл-үйл ажиллагаа”-нд эцэг эхийн оролцсон байдлыг харвал:

Сургуулийн нэр Хамрагдсан эцэг эхийн тоо Тайлбар
1. 5 дугаар сургууль 134 Анги бүрийн төлөөлөл
2. 17 дугаар сургууль 62 1-12 дугаар ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга нар
3. 23 дугаар сургууль 180 6-12 дугаар ангийн эцэг эхийн төлөөлөл
4. 24 дүгээр сургууль 192 Анги тус бүрээс 3, 3 эцэг эх
5. 37 дугаар сургууль 580 6-9 дүгээр ангийн бүх бүлгийн эцэг эхчүүд
6. 39 дүгээр сургууль 79 Анги бүлэг бүрийн төлөөлөл
7. 49 дүгээр сургууль 580 1-12 дугаар ангийн эцэг эх
8. 50 дугаар сургууль 154 Анги бүлэг бүрийн эцэг эхийн төлөөлөл
9. 57 дугаар сургууль 136 Анги бүлэг бүрийн эцэг эхийн төлөөлөл
10. 61 дүгээр сургууль 653 1-9 дүгээр анги бүлгийн эцэг эхчүүд
11. 72 дугаар сургууль 165 1-12 дугаар ангийн эцэг эхийн төлөөлөл
12. 117 дугаар сургууль 277 Анги бүлэг бүрийн эцэг эхийн төлөөлөл
13. Нийт 3192  

Зөвлөгөөний үр дүнд эцэг эхчүүд багш, сурагч нэг бүрт гарч буй ахиц, амжилтыг үнэлэхээс гадна хичээл үйл ажиллагаан арга зүй, хандлага өөрчлөлтийг бүтээлээр, тоглолт, илтгэл, видео бичлэг зэргийг үзэж цаашдын хөгжил, төлөвлөлтийн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32051
0 эможи
keyboard_arrow_up