ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 4 сарын 22

ХХААЯ-ны нэгдүгээр байранд

11:00 цагт Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, хаврын тариалалтыг дэмжих зорилготой "Монгол тариалан" дэд хөтөлбөр батлагдсан тухай мөн хаваржилт, мал төллөлтийн талаар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж мэдээлэл хийнэ.

Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд 

12:00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно.

Монголын Залуучуудын холбооны Залуус танхимд

12:00 цагт "Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармаг эхэлнэ. 

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагт  АН-ын "2020"-ын автор, доктор Ж.Батболд мэдэгдэл хийнэ.

Блью Скай зочид буудалд

14:00 цагт Улаанбаатар хотноо болох СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр "Blue sky" зочид буудалд эхлэнэ. Тус хуралд хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох юм. Хуралд "Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх", "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь" "Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил" сэдвүүдээр илтгэл тавигдах болно.

СХД-ын есдүгээр хороо /Баянхошууны эмнэлэгт/

15:00 цагт "Итгэлийн танхим" ТББ-нь СХДЭМТөвийн харьяа Баянхошуу салбар амбулаторын Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулсан бөгөөд хүлээлгэх өгөх үйл ажиллагаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32028
0 эможи
keyboard_arrow_up