“ДЦС-3” ТӨХК-д гарсан гэх гэмтлийн талаар албан ёсны тайлбар хийлээ

2016 оны 4 сарын 21

Төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДЦС-3” ТӨХК-д ноцтой осол гарсан мэтээр мэдээллүүд гарсан. Үүнд “ДЦС-3” ТӨХК-ийн зүгээс дараах тайлбарыг албан ёсоор өглөө.

Уг тайлбарт “2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан 9 дүгээр зуухыг галлаж, тээрмийн салхилуур “А”-г ажилд залгах үед зогсож байсан тээрмийн салхилуур “Б”-д огцом үлээлт явагдаж, тоноглолын тоосон системийн хамгаалах клапангууд нээгдсэн тул зуухны галлагааг зогсоон 04.20 цагт хамгаалах клапангуудыг хэвийн ажиллагаанд орууллаа” гэж дурджээ.

Дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 22.00 цагийн үед тус станцийн ойролцоох орон сууцны байрны орчимд барилгын хогийн цэгт барилгын хог шатах үед их дуу чимээ гарсныг оршин суугчид анзаарч нийтийн мэдээллийн сүлжээнд янз бүрээр таамаг дэвшүүлж мэдээлснээс олон нийтэд ташаа ойлголт өгөхөд хүрчээ хэмээн албаныхан мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31995
0 эможи
keyboard_arrow_up