ХУД-ийн АБНСБТ-өөс “Аз жаргалтай гэр бүл”өдөрлөгийг зохион байгууллаа

2016 оны 4 сарын 21

ХАН-УУЛ дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс гэр бүлийн боловсролын хүрээнд гэр бүлийн харилцаа хандлагыг сайжруулах, тэднийг харилцан бие бие ойлгож дэмжихэд туслах, аз жаргалтай гэр бүлийг бий болгох зорилгоор Хан-уул дүүргийн 12 дугаар хороо, Ахмадын хороо, ИТХ-н хурлын төлөөлөгчидтэй хамтран “аз жаргадтай гэр бүл” өдөрлөгийг 12 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт нийт 130 гаруй иргэд оролцсон бөгөөд энэ үеэр гэр бүлүүдийн дунд “Ханиа хэн сайн мэдэх вэ?”, “дуу, бүжгийн”, “ханьдаа бичих захидал”, “гэр бүлийн шилдэг зураг” зэрэг тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тэмцээнд иргэд идэвхтэй сайн оролцож нэгдүгээр байранд ахмад Г.Төмөрийн гэр бүл, 2-р байранд залуу Б.Батмөнхийн гэр бүл,3-р байранд Ч.Лхагваатай гэр бүл  шалгарлаа.

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31976
0 эможи
keyboard_arrow_up