Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ

2016 оны 4 сарын 21

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух  1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90  оюутантай хамтран    Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,  Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,  Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл  170,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.

Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн  шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж  байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31966
0 эможи
keyboard_arrow_up