Гудамж төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг баталжээ

2016 оны 4 сарын 19

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2016 онд санхүүжүүлэх "Гудамж" төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталжээ.

Батлагдсан  төсөл  арга  хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгасан байна. Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31861
0 эможи
keyboard_arrow_up