С.Баасандолгор: Аж үйлдвэрийн улсын тооллогод хамрагдах ААН-үүд бэлтгэл ажлаа сайн хангасан байх нь чухал

2016 оны 4 сарын 19

Энэ онд Аж үйлдвэрийн яамнаас анх удаа “Үйлдвэрийн улсын тооллого”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд тус тооллого 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч,  дүүргийн Аж үйлдвэрийн тооллогын ажлын хэсгийн ахлагч С.Баасандолгороос зарим зүйлийг тодрууллаа.

 

Сайн байна уу. Та Үйлдвэрийн тооллоготой холбоотой ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

Сайн байна уу. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт үйлдвэрийн улсын тооллогыг зохион байгуулахаар болсон. Энэ нь Аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, түүнээс шалтгаалан үүсч болох эрсдэл зэргийг нэгтгэн тодорхойлж, зөвлөмж, бодлого боловсруулах зорилготой байгаа. Энэ тооллого манай дүүрэгт өчигдрөөс буюу 4 дүгээр сарын 18-аас эхэлсэн. Тооллогын ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү тооллогоор ямар Аж ахуй нэгжийг бүртгэх вэ. Хан-Уул дүүргийн хувьд хичнээн ААН тооллогот хамрагдах  тоон мэдээлэл гарсан уу?

Аж үйлдвэрийн улсын тооллогод Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа  буюу боловсруулах үйлдвэрлэлийн ангилалд багтах аж ахуйн нэгжийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ. Манай дүүргийн хувьд урьдчилсан  байдлаар 600 орчим ААН тооллогод хамрагдана гэсэн тооцоо байна. Ер нь энэ ажил маань нилээн цаг хугацаа шаардсан, асуулга ихтэй учраас эхний ээлжинд бүх аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж, ААН-ээс хамаарах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгөхөөр ажиллаж байгаа.

Тооллогод бүртгүүлэх аж ахуй нэгж ямар материалууд бүрдүүлэх вэ?

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд:     

1.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

2.    2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;

3.    2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ;

4.    Компани болон бүтээгдэхүүний танилцуулга /лого, зураг, бичвэр/ зэрэг мэдээлэл шаардлагатай.

5.         Хүний нөөцийн судалгаа

Тооллогонд хамрагдсанаар ямар ямар ач холбогдолтой вэ?

Мэдээж маш олон давуу тал, ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд суурилан зохион байгуулах Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан авалтанд нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр хангах. Мөн Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох, Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тодорхойлж, дүн шинжилгээг хийх, макро эдийн засгийн тооцоог боловсруулах Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зэрэг олон давуу тал, ач холбогдолтой.

ААН-үүд тооллоготой холбоотой мэдээллийг хаанаас авах вэ?

Үйлдвэрлэл эрхлэгчид http://industry.mi.gov.mn/ хаягаар орж бүртгэлтэй холбоотой мэдээлэл, гарын авлагатай танилцаж, “Үйлдвэр эрхлэгчийг шинээр бүртгэх” холбоосоор орж бүртгүүлэн, тооллогод хамрагдана. Мөн тодорхойгүй, ойлгомжгүй зүйлс байвал манай ажлын хэсэгтэй холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө, программтай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31850
0 эможи
keyboard_arrow_up