“ХАЙРЫН КЛУБ” киноны ихэнх зураг авалт Чингэлтэй дүүрэгт болсон

2016 оны 4 сарын 19

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Хүүхдийн номын өргөө, “Уухай” пикчерсийн бүтээл ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Хайрын клуб” киног дэмжиж, хамтран ажиллалаа. Энэхүү киноны зохиолыг СУИС-ийн РТМУС-ийн төгсөх курсийн оюутнууд бичиж, найруулж, зураг авалтыг нь хийснээрээ онцлог бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг номонд дуртай болгох, номоор дамжуулж үерхэж нөхөрлөх боломж олгож байгаа тухай өгүүлэх юм. Киноны үйл явц бүхэлдээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилнэ. Тухайлбал, Хүүхдийн номын өргөө, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэсийн арал, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн гудамж, ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, Чингэлтэй хайрхан, Тасганы овоо зэрэг нийслэлийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалттай газруудыг сонгож киноны уран бүтээлчид зураг авалтаа хийсэн байна.
Мөн киноны туслах дүрүүдэд ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Ж.Чимэдрэгзэн, сургалтын менежер Ц.Баттулга, Т.Нарантуяа нар тогложээ. на. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нийт оюутан сурагчдаа Хайрын клуб киног үзэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31835
0 эможи
keyboard_arrow_up