Чингэлтэй дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

2016 оны 4 сарын 18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” захирамжаар батлагдсан нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Их цэвэрлэгээгээр төрийн болон хувийн хэвшлийн нийт 1500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 5380 хүн хамрагдаж 740,000м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбай, үерийн хамгаалалтын далан сувгуудад цэвэрлэгээ хийгдэж “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллагын 32 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 450 гаруй тн хог хаягдлыг ачиж, тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажилласан.  Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн” ТББ, “Урагш дэвших холбоо” ТББ-ууд хяналт тавин ажиллалаа.

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31795
0 эможи
keyboard_arrow_up