Өнөөдөр 18:00 цагаас эхлэн замыг хэсэгчлэн хаана

2016 оны 4 сарын 18

Өнөө орой 18:00 цагаас эхлээд энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн зарим замыг хэсэгчлэн хаахаар болсон байна. Учир нь АСЕП-ийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор гадаадын олон орны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид эдгээр өдрүүдэд ирэх бөгөөд зочдыг хотын хөдөлгөөнд оролцох бүрт замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон тухай Замын цагдаагийн газраас мэдээллэж байна. Өнөөдөр 14:00 цагт энэ асуудлаар Замын цагдаагийн газарт хэвлэлийн хурал зарласан. Уг хурлаар ямар ямар замыг хэрхэн хаах тухай дэлгэрэнгүй мэдээллэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31773
0 эможи
keyboard_arrow_up