ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-аас нийгмийн ажилтнуудын сургалт зохион байгууллаа

2016 оны 4 сарын 18

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас  нийгмийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажилтны нөлөөллийг салбар бүрт нэмэгдүүлэх зорилго бүхий “Нийгмийн хөгжилд –Бидний оролцоо” аяны  хүрээнд өрхийн болон халамж, хорооны нийгмийн ажилтнуудыг “Нийгмийн ажлын практик” сэдвээр чадваржуулах сургалтанд хамрууллаа. Сургалтад Улаанбаатарын Их сургуулийн  Түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш О.Бат-Орших нийгмийн ажилтнуудын өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үйлчлүүлэгчид тулгамдаж буй асуудлыг даван туулахад хэрхэн туслах, ямар үйлчилгээ үзүүлэхээ хэрхэн сонгох зэрэг сэддвээр лекц уншлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31760
0 эможи
keyboard_arrow_up