Дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана

2016 оны 4 сарын 15

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

  • 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,
  • 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн засаг даргын 2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан байна.

Энэ өдрүүдэд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31723
0 эможи
keyboard_arrow_up