Ээжүүд ”бойтогтой жагсаал” хийнэ

2016 оны 4 сарын 15

Сүүлийн үед улаанбурхан, салхин цэцэг, менингококкт халдварын өвчлөлүүд гамшгийн хэмжээнд хүрч эхний гурван сарын байдлаар зөвхөн улаанбурхан өвчний улмаас 918 хүүхэд амь насаа алдаад байна.

 

Мөн улсдаа цор ганц халдварт өвчний эмнэлэг болох ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн тоо хэвийн хэмжээнээс хэтэрч ачааллаа даахгүй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ээжүүд "Бойтогтой жагсаал"-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү тайван жагсаал нь улаан бурхан өвчнөөр хорвоог орхисон бяцхан үрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, олон нийт эрх баригчдын анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилготой аж. "Бойтогтой жагсаал" дөрөвдүгээр сарын 16-нд оройн 21.00 цагт Чингисийн талбайд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31704
0 эможи
keyboard_arrow_up