ХУД-ийн НХҮХ “3орилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа

2016 оны 4 сарын 15

Монгол Улсын Засгийн газраас 2012-2015 онд хэрэгжүүлсэн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг багцлан хүргэж, тэдний сөрөг дадал, хэвшлийг нь нийгмийн ажилтны оролцоо дэмжлэгтэйгээр өөрчлөхөд чиглэсэн “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн зорилго нь өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага сургамжид үндэслэн зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүдийг ажил хөдөлмөртэй болгох, хүүхэд, ахмад настан зэрэг бусад гишүүдийг нь цэцэрлэг, сургууль, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах, гэр бүлийн боловсрол олгох, зарим сөрөг дадал зуршлыг нь өөрчлөх зэргээр нийгмийн үйлчилгээг өрхөд багцлан хүргэх юм.

Уг хөтөлбөрт Хан-Уул дүүргийн 2060 өрх хамрагдахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн НХҮХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Хүн ам зорилтот бүлгийн хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэнтэй хамтран хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүдэд зориулсан “Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Хан-Уул дүүргийн 16 хорооны мэргэжилтэнүүд оролцож зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүйн талаар шаардлагатай мэдээллүүдийг авахын зэрэгцээ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой тулгардаг бэрхшээл, гарах арга замуудын талаар санал солилцлоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31701
0 эможи
keyboard_arrow_up