ХУД-ийн НХҮХ, Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс туршлага судлав

2016 оны 4 сарын 15

Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс 2016 онд гадаад болон дотоодын ижил чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг судлах, туршлага солилцох ажлын хүрээнд Булган аймагт очиж туршлага судаллаа.

Дүүргийн НХҮХ-ийн 11 ажилтан, албан хаагч харилцан туршлагаа солилцож цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд Булган аймагт Нийгмийн халамжийн үйлчилгээний  арга хэмжээг иргэдэд хүргэх чиглэлээр хэрэгжиж байсан 5 төрлийн сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгууллагынхаа онцлогт тохируулан улам бүр сайжруулан ашиглаж байгаа юм.

Туршлага судлах энэ ажилд тус хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, албаны дарга Л.Мөнхболд, Б.Дагвадорж, мэргэжилтэн Х.Оюунбилэг, Ө.Энхцэцэг, Х.Нарантунгалаг, Г.Мөнхцолмон, Н.Отгонгэрэл, Д.Баасансүрэн, М.Хэрлэн, Г.Гуамарал нар оролцож, хөтөлбөрийн дагуу Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дэргэдэх ахмадын сувилал, яслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн тус аймгийн төв дээрх Фермер, гахай тахианы аж ахуй, хөдөөгийн айлын мал төллөлт, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Баатар ван амралт, сувилалын газруудын үйл ажиллагаатай танилцсан байна.

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31697
0 эможи
keyboard_arrow_up