БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАЯГ,ШОШГООС ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВДАГ ВЭ?

2016 оны 4 сарын 15

Хүнсний сав, баглаа, боодлын шошгоос үнэн зөв мэдээлэл авах ач холбогдолтой юм.

 Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг багтаана. Үүнд: – Хүнсний бүтээгдэхүүний нэр, бүтээгдэхүүний стандартын дугаар, найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт, хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний код, цэвэр, бохир жин, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, хадгалах , нөхцөл, зөв хэрэглэх заавар,  тэжээллэг болон илчлэг чанар,  “Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээ зэрэг юм.

Шошгоны мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

“Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс найрлагад орсон бүх бодисын жагсаалттай танилцана.  Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг. 2 хугацаа бичигдсэн тохиолдолд эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна. 1 хугацаа бичигдсэн бол үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.

Shoshgo-02

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31677
2 эможи
keyboard_arrow_up