Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

2016 оны 4 сарын 15

Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14 бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31657
0 эможи
keyboard_arrow_up