Чингэлтэй дүүрэг ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын саналын хуудасыг 35000 гаруй өрхөд хүргээд байна

2016 оны 4 сарын 15

Чингэлтэй дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс санал авах үйл ажиллагааг Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 244, 2014 оны 43 дугаар тушаалуудад нийцүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

Санал авах үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 17-н хороонд Сангийн сайдын 244 дүгээр тушаалаар батлагдсан жишиг саналын хуудсыг, 9 болон 15 дугаар хороонд Нийслэлийн ЗДТГ, “Нээлттэй Нийгэм форум” сан, “Азийн сан”-гаас хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн хүрээнд боловсруулсан туршилтын саналын хуудсыг тарааж, дүүргийн 19  хорооны хэмжээнд нийт 35000 гаруй өрхөд саналын хуудсыг хүргэлээ.  Саналын хуудсыг бөглүүлэн буцааж авах үйл ажиллагааг хуулийн хугацаандаа буюу 4 дүгээр сарын 30-ны дотор хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд энэ дагуу хэлтсийн мэргэжилтнүүд “Нээлттэй Нийгэм форум” болон “Азийн сан”-тай хамтран санал авах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31650
0 эможи
keyboard_arrow_up