Ерөнхий сайдын нэрэмжит цомыг ЧД-ийн Засаг даргын дэргэдэх 22 алба, хэлтсээр аялуулжээ

2016 оны 4 сарын 15

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн цом, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2016” цомыг Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт гардуулан өгсөн.

 

Ерөнхий сайдын нэрэмжит “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн  цомыг Биеийн тамир, спорт хорооныхон Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх 22 алба, хэлтсээр аялуулж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдоржид гардуулан өгөв. Тус цомыг Засаг даргын Тамгын газрын  хэлтсүүдээр аялуулж Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлнэ.

Мөн өдөр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг Засаг даргын Тамгын газарт ирүүллээ. Цомыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдээр аялуулах юм.

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31648
0 эможи
keyboard_arrow_up