Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтын хамрах хүрээг тэлнэ

2016 оны 4 сарын 15

Өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэлд шилжинэ. Ингэснээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хамрах хүрээг нь тэлэх юм.

Баруун тийш Саппорогийн уулзвар хүртэл байсан дугаарын хязгаарлалт Геологийн төв лабораторийн уулзвар хүртэл тэлэх гэх мэтчилэн дээрх зурагт үзүүлсэнчлэн хамрах хүрээгээ нэмнэ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.  

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн байна.

Дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэл аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31645
0 эможи
keyboard_arrow_up