Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Жишиг өрхийн эмнэлэг”-тэй болно

2016 оны 4 сарын 13

Монгол хүний саруул ухаан хаана ч гайхагддаг. Энэ бол Монголын баялаг. Харин баялгийг эрүүл аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн төсвөөр санхүүжүүлэн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван давхар өрхийн эмнэлэг барих бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

 

Тус эмнэлгийг дүүрэгтээ төдийгүй нийслэлийн хэмжээнд “Жишиг өрхийн эмнэлэг” болгохоор зорьж байгааг албаныхан онцлов. Ирэх зургаадугаар сард ашиглалтанд өгөх гэрээтэй уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью констракшн” компани ажиллаж байгаа аж. Өрхийн эмнэлгийн барилгын гүйцэтгэл 50 хувьтай явж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэхүү эмнэлгийн барилгын талбай нь 393 ам метр квадрат. Харин ашигтай талбай 779 ам метр,ажлын талбай нь 1030 ам метр юм байна. 12 дугаар хорооны иргэд “Жишиг өрхийн эмнэлэг”-тэй болох гэж буйдаа өндөр сэтгэгдэлтэй байгаагийн зэрэгцээ удахгүй ашиглалтад орох хугацаа ойртсонд сэтгэл хангалуун байгаа аж.

Энэхүү өрхийн эмнэлэг ашиглалтанд орсноор Чингэлтэй дүүргээс тус хорооны 16 мянган иргэний эрүүл энхийн төлөө хийж байгаа томоохон дэмжлэг, мөн анхдагч ажлуудын нэг болох юм.”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31514
0 эможи
keyboard_arrow_up