Чингэлтэй дүүргийн ахмадуудын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн боллоо

2016 оны 4 сарын 12

 Монголын бүх ард түмний спортын XIY их наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Чингэлтэй дүүргийн ахмадын аврага шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Ахмадын аварга шалгаруулах 2 дугаар хорооны нэрэмжит “Ширээний теннис”-ийн тэмцээн 2016.04.09-нд хорооны Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 17 хорооны 34 тамирчин оролцов.

Эрэгтэйчүүдээс:
I байранд 5 дугаар хорооны ахмад настан Г.Баярмагнай
II байранд 2 дугаар  хорооны ахмад настан Дамбий
III байранд 19 дүгээр  хорооны ахмад настан  Самданжамц
Эмэгтэйчүүдээс:

I байранд 5 дугаар хорооны ахмад настан Сэргэлэн
II байранд 1 дүгээр хорооны  ахмад настан Оюунгэрэл
III байранд 15 дугаар хорооны  ахмад настан Тунгалаг  орлоо.

Дүүргийнхээ 13700 гаруй ахмадыг төлөөлөн хурд хүч, авхаалж самбаагаа сорин тэмцээнд амжилттай оролцож байгаа ахмадууд даа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31497
0 эможи
keyboard_arrow_up