ЧД-ийн ЗДТГ-аас цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ

2016 оны 4 сарын 12

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх чиглэлээр залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг,зөвлөгөө, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх чиглэлээр спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг ажлыг хийж байна.  2016 оныг Нийслэлийн Цэргийн штабаас цэргийн насны залуучуудад дэмжлэг үзүүлэх жил болгон зарласантай холбоотой  дүүргийн цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг  сайжруулах  талаар хийх ажлын тухай зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.

Тус уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Дулмаа,  дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон цэрэг татлагын комиссын гишүүн эмч нар болон ӨЭМТ-ийн дарга нарын төлөөлөл оролцож 2016 онд цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31496
0 эможи
keyboard_arrow_up