Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос харилцан туршлага солилцлоо

2016 оны 4 сарын 12

 Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос ахмадын зөвлөлийн дарга нарын ээлжит семинарыг Ахмадын зөвлөлүүдээс 2015 оны ажлаараа 2 дугаар байранд шалгарсан 2 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн ажилтай танилцах, харилцан туршлага, мэдээлэл солилцох үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Ахмадын холбооны менежер Гарваа, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Банзрагч, дэд дарга Гэрэлмаа, менежер Батчулуун, Ахмадын зөвлөлийн дарга нар, 2 дугаар хорооны ахмадын төлөөлөл оролцож санал солилцлоо. Мөн дэлхийн эрүүл мэндийг өдрийг тохиолдуулан “Эрүүл хүнс-зөв хооллолт” өдөрлөгт тус хорооны ахмадууд өөрсдөө тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хийсэн төрөл бүрийн шим тэжээлтэй амин дэм бүхий витамин, жүүс, хүйтэн зуушны үзэсгэлэн гаргаж түүнийг хийх арга технологийг тайлбарлан сурталчиллаа.

ahmad-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31495
0 эможи
keyboard_arrow_up